image description
icon - In Админ    icon 0

“Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ын хэрэгжилтийг хангаж дараах ажлуудыг хийж гүйцэтгэв.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоол “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ын хэрэгжилтийг хангаж дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:
1.Хөдөлгөөн удирдах төвийн ажлын байранд байрлах телевизээр газар хөдлөлтийн гамшгийн аюулын талаарх видео бичлэгийг үзүүлж, байгууллагын цахим сувгуудаар мэдээллийг зохих журмын дагуу дамжуулсан.
2.Зарлан мэдээллийн системийн (чанга яригч, дохиолол, холбоо)-ын хэвийн ажиллагаанд шалгалт хийж, шаардлагын дагуу баталгаажуулсан.
3.Түргэн цугларах цэгийн ашиглалтын бэлэн байдлыг хангуулж, тэмдгийн байршлыг зохих шаардлагын дагуу шинэчлэн байршуулсан.
4.Офиссын ажилтан, албан хаагчид болон нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарт  зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний зааврыг боловсруулж, нийт 132 ширхэг хэвлэн тараасан.
5.Нийтийн тээврийн хэрэгслийн жолоочийн бүхээгт байрлах эмнэлгийн анхан шатны тусламжийн иж бүрдлийг шинэчлэн, нийт 95 ширхэг анхны тусламжийн багц болон ослын алхыг жолооч бүрт хариуцуулан олгох ажлыг зохион байгуулсан. 
6. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажилтан, албан хаагчид цугларах цэгт цугларч бүртгүүлэн, байгууллагын хэмжээнд ашиглагдаж буй гал унтраах тоног төхөөрөмжийн танилцуулга хийж, гал унтраах аргачлалын талаар мэдээлэл өгч, мөн газар хөдлөлтийн аюулын үед амьтан, шувуудын мэдрэмжийн онцлогийн талаар зөвлөмж өгч ажиллав
7.Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг хөдөлгөөн удирдах төвийн галын тусгай дуут дохиолол, ээлжийн инженерийн ажлын байранд суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээллийн хэрэгсэл, дуут дохионы техник хэрэгсэл, хүн хүчийг ашиглан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дадлага, сургалт хийж, бэлэн байдлыг хангаж ажиллана.
Дээрх ажлуудыг зохион байгуулснаар байгууллагын гамшгийн үед ажиллах бэлэн байдал, зарлан мэдээллийн системийн найдвартай ажиллагаа, ажилтан, жолооч нарын мэдлэг, ур чадвар, хамгаалах хэрэгслийн хангалт сайжирсан.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

"Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ