image description
icon - In Админ    icon 0

Ерөнхий инженер Б.Мөнхнаран "АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГА ИНЖЕНЕР"-ээр шалгарлаа


"Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер Б.Мөнхнаран, Нийтийн тээврийн салбарын 2025 оны "АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГА ИНЖЕНЕР"-ээр шалгарлаа.

Нийтийн тээврийн салбарынхан / 2025.12.24/ өдөр 2025 оны ажлаа дүгнэн тайлангийн хурлаа хийлээ.Амжилт бүтээлээр дүүрэн өнгөрч буй 2025 оны ажил мэргэжил болон хөдөлмөрийн аварга, шилдгүүдээ тодруулан Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал болон удирдлагууд баяр хүргэж, амжилт хүслээ.

ТОДРУУЛБАЛ:

Нийтийн тээврийн салбарын шилдэг байгууллага С.Батзаяа захиралтай “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын хамт олон

Нийтийн тээврийн салбарын шилдэг байгууллага Ө.Очироо захиралтай “Эрдэм Транс” ХХК-ийн хамт олон

Нийтийн тээврийн салбарын АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГА ИНЖЕНЕР-“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын инженер Б.Мөнхнаран

Нийтийн тээврийн салбарын ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА-“Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолооч Ц.Ариунсайхан

Нийтийн тээврийн салбарын АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГА ЖОЛООЧ-“Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч У.Мөнхтөр

Нийтийн тээврийн салбарын АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГА ЗАСВАРЧИН-“Автотерминал трейд” ХХК-ийн засварчин С.Алтангэрэл нар шалгарлаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

"Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ